Орон сууцны барилгад гал гарсны улмаас 21 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны барилгад гал гарсны улмаас 21 хүн амиа алджээ

At least 21 killed, several injured in Gaza Strip fire

/2022.11.18/: Өчигдөр Газын умард хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаран дахь орон сууцны барилгад гал гарсны улмаас 21 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд гэр бүлээрээ амь үрэгдсэн тохиолдол ч байгаа аж.

Жабалия дүрвэгсдийн хуаранд гал гарсан гэж Газын Дотоод хэргийн яам мэдэгдэв. Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад барилга дотор их хэмжээний бензин илэрсэн нь галыг даамжруулахад нөлөөлсөн гэжээ.

Барилгад байсан бүх хүн амь үрэгдсэн гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ияд Аль-Базм мэдэгдэв.

Амь үрэгдэгсдийн дунд эмч, орон нутгийн захиргааны ажилтан, эм зүйч болон тэдний эхнэр, хүүхдүүд байжээ.

Палестины Чөлөөлөх Байгууллагын Гүйцэтгэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хуссейн Аль-Шейх шархадсан хүмүүсийг Газын гаднах эмнэлгүүдэд хүргэхийн тулд Эрезийн гарцыг нээхийг Израильд уриалаад байна.

Gaza: at least 21 people die as fire breaks out at party in residential  block | Gaza | The Guardian

Цагдаагийн хүчин, иргэний хамгаалалт, шүүх эмнэлгийн баг энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж Газын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Газын зурваст амьдардаг олон айл өрх бензин, дизель түлшээ цахилгаан үүсгүүрт нөөцөдөг байна. Учир нь тус газар нэг цахилгаан станцтай тул өдөрт ердөө найман цаг цахилгаантай байдаг гэв.

Газын зурвасыг удирдаж буй зэвсэгт Хамас бүлэглэл амиа алдагсдад харамсаж байгаагаа илэрхийлж, баасан гарагт амиа алдагсдын оршуулах ёслолд Палестины ард түмнийг оролцохыг уриалав.

Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн нэг өдрийн гашуудал зарлажээ.

Эх сурвалж: CNN

16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ
16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.