Г.Дамдинням: Том даргатай аймгууд бусдыгаа дээрэлхдэг асуудал хуулиар цэгцрэх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Том даргатай аймгууд бусдыгаа дээрэлхдэг асуудал хуулиар цэгцрэх үү

/2022.11.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум Дархан-Уул аймгийн 9,600 га газрын дээрэмдэж авсан. УИХ-ын тогтоолын нэрийг будлиулаад. Тухайн үед том даргатай аймаг, орон нутгууд нь бусдыгаа дээрэлхэж, дээрэмддэг байсан. Шинэ хуулиар энэ асуудал цэгцрэх үү.

Ажлын хэсэг:

-Хилийн цэгийг тогтоосон УИХ-аар батлагдсан тогтоолыг буруу ойлгосон байсан. Энэ асуудалд ажлын хэсэг байгуулан хоёр сумын удирдлагуудтай газар дээр нь ажиллаж шийдвэрлэсэн байгаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Та нар УИХ дээр орж ирж худлаа яриад байх юм. 1970 оноос хойш тухайн 9,600 га газар нутаг Дархан-Уул аймгийн газар нутаг байсан. 1992 оны Ардын их хурлын тогтоолын үеэр ч тус аймгийн газар нутагт харьяалагддаг байсан. Үүнээс хойш 24 жилийн дараа 2016 онд та нар дарга нарт үйлчлээд дээрэмдчихсэн. 50 жил Дархан-Уул аймгийн газар байсан талбайг буруу ойлгосон гэж хэлээд дээрэмдчихсэн байна. Хоёр сумын Засаг дарга хоорондоо ярилцаж шийдэгдсэн зүйл байхгүй гэлээ.

Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байсныг унтраажээ
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байсныг унтраажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.