Дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

/2022.11.09/ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүний 2021 онд болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр өгсөн ярилцлагынх нь нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр тархаж, шүүмжлэл дагуулсан билээ. Улмаар зарим нэр бүхий улс төрчид болон иргэдийн зүгээс огцруул гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн юм.

Тиймээс Б.Болор-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Энэ дагуу түүний хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэжээ.

Баяннуур, Өмнөговь сумын иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох төсөл өргөн барилаа
Баяннуур, Өмнөговь сумын иргэдэд нэг удаа 30 сая төгрөгийн нөхөх олговор олгох төсөл өргөн барилаа
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.