Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 109 тэрбумыг төлүүлэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 109 тэрбумыг төлүүлэхээр болжээ

/2022.11.09/ "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, нэр бүхий таван иргэнийг гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

Тодруулбал "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой заалтуудыг зөрчсөн учир түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болсон байна.

Мөн шүүгдэгч Ш.Батхүүгээс нийт 109 тэрбум төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105 тэрбум төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3.8 тэрбум төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. Тэрбээр "битүүмжилсэн хөрөнгүүдээрээ хохирлоо барагдуулахад татгалзах зүйлгүй" хэмээн мэдүүлжээ.

Хятадын армийг Шинэ эриний дайнд бэлдэхийг уриаллаа
Хятадын армийг Шинэ эриний дайнд бэлдэхийг уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.