Хятадын армийг Шинэ эриний дайнд бэлдэхийг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын армийг Шинэ эриний дайнд бэлдэхийг уриаллаа

Xi reportedly met with military officials this week.

/2022.11.09/: ОХУ-ын Украйны түрэмгийлэл сунжрахын хирээр дэлхийн удирдагчдыг Хятадын аюул сандаргаж байна.

Тайваньд Хятадын арми цохилт өгч магадгүй гэсэн хардлагыг намжаах талаас Ши Жиньпин юу ч хийхгүй байгаа нь Ардын чөлөөлөх армийн түрэмгийлэл нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг дахин өдөөсөн юм.

Хятадын төрийн мэдээллийн Синьхаугийн мэдээлснээр, өчигдөр Ши Жиньпин цэргийн удирдлагын төвд цэргийн албаны хүмүүстэй уулзаж, байлдааны бэлтгэлээ хангахыг уриалжээ.

Тэрээр "Бүх цэрэг дайны бэлэн байдалд байхын төлөө бүх хүчээ зориулж, бүхий л ажлаа хийж, байлдах, ялах чадвараа дээшлүүлж, шинэ эринд үүрэг даалгавраа үр дүнтэй биелүүлэх ёстой" гэж тэрээр хэлсэн байна.

Тэрээр өөрийн эрх мэдлээ бэхжүүлсэн Хятадын Коммунист Намын 20-р их хурлын дараа тус улсын зэвсэгт хүчинд "Үндэсний батлан ​​хамгаалах болон армийг цаашид шинэчлэх талаар тодорхой арга хэмжээ авахыг" даалгасан гэдэг.

Синьхаугийн тайланд дурдсанаар, Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын аюулгүй байдал улам бүр тогворгүй болж, цэргийн үүрэг хариуцлага ч үүнийг дагаад ноцтой хэвээр байна" гэдгийг онцолжээ.

Хятад улс Тайванийг хяналтандаа авах эсвэл эзлэн түрэмгийлэх алхам хийх вий гэсэн болгоомжлол сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд Ши Жиньпин гурав дахь удаагаа удирдагчаар сонгогдсон тул ойрын 18 сарын дотор ийм алхам хийж магадгүй гэж зарим шинжээчид таамаглал дэвшүүлж байна.

Өсөн нэмэгдэж буй аюулын хариуд Тайвань хямралын үед арлын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж тус улсын эдийн засгийн дэд сайд өнгөрсөн сард мэдэгдэв. Хятад улс наймдугаар сард Тайванийг бүслэх сургуулилт хийсний дараа ийм энэхүү алхмыг хийж эхэлжээ.

Эх сурвалж: Yahoonews

Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг дэмжлээ
Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг дэмжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.