Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлана

/2022.11.09/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралднаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "2023-2025 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлалаа. Ингэхдээ тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна.

Үүнд аялал жуулчлалын холбоо болон компаниуд идвхитэй оролцож байгаа. Жуулчдын тоо бага байгааг дараах гурван шалтгаантай холбон авч үзэж байна.

Үүнд,

  1. Гадагшаа буюу олон улс руу чиглэсэн маркетингийг манай улс хийхгүй
  2. Нисэхийн либералчлал хийгдэхгүй
  3. Олон орны жуулчдад тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Ирэх гурван жилийг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахалж, засгийн газрын гишүүн сайд нар маань бүгд оролцон ажиллаж байна" гэв.

Х.Нямбаатар: Э.Одбаяр болон бусад хүмүүсийг үзэл бодлоо илэрхийллээ гэж шүүхээс яллаагүй
Х.Нямбаатар: Э.Одбаяр болон бусад хүмүүсийг үзэл бодлоо илэрхийллээ гэж шүүхээс яллаагүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.