/2021.08.24/: Пол Маккартни удахгүй гарах “The lyrics” номондоо "Битлз"-ийн урд өмнө хэзээ ч бичигдэж байгаагүй дууны үгнүүдийг оруулахаар болжээ.
Даваа гарагт Битлз-ийн үг зохиогч Маккартни яруу найрагч Пол Мулдунтай хийсэн ярилцлагадаа тус хамтлагын 154 дууг номондоо оруулна гэжээ.
"154 дуунаас бүрдсэн авто хөрөг" гэж тодорхойлсон уг дууны номонд Маккартний карьерынхаа туршид бичсэн дуунууд болох Blackbird, Live and Let Die, Hey Jude, Band on the Run and Yesterday зэрэг багтах аж.
Нийтлэгч Аллен Лэйн энэ номонд дуу болон бичигдээгүй Tell Me Who He Is гэж дуу мөн багтсан гэж хэлжээ. 1900-аад оны эхэн үеэс эхтэй гэж үздэг Маккартнигийн нэг дэвтэрээс гар бичвэрээ олсон ба 1960-аад онд номоо бэлдэж байжээ.
Энэхүү номыг 11-р сарын 2-нд худалдаанд гаргах бөгөөд Маккартнигийн архивын "өөр олон эрдэнэс"-ийг багтаасан гэж Аллен Лэйн хэлэв. All My Loving дуунаас эхлээд Yellow Submarine хүртэлх бүх дуунд Маккартнийн тайлбартай орсон байна.
"Надаас олон удаа намтараа бичих үү гэж асуудаг байсан, гэхдээ надад цаг ер гардаггүй байсан" гэж Маккартни номны оршилдоо бичжээ. "Гэртээ ч бай, замд ч бай миний хийж чаддаг ганц зүйл бол шинэ дуу бичих байсан. Зарим хүмүүс тодорхой насанд хүрсэн хойноо өнгөрсөн амьдралынхаа үйл явдлыг дурсахаар өдрийн тэмдэглэлээ харах дуртай байдгийг би мэднэ. Гэхдээ надад тийм дэвтэр байдаггүй. Надад байгаа зүйл бол миний бичсэн хэдэн зуун дуунууд байдаг ба тэдгээр нь өдрийн тэмдэглэл шиг үүрэг зорилготой болохыг мэдсэн. Эдгээр дуунууд миний бүх амьдралыг харуулсан” гэж бичжээ.
Хойд Ирландын Пулитцерын шагналт яруу найрагч Мулдоун өмнө нь The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Маккартнитай таван жилийн турш хийсэн цуврал уулзалт дээр үндэслэн энэ номыг бичсэн бөгөөд уулзалтын үеэр тэр дуунуудынхаа талаар "маш их ярьсан" гэжээ.
Битлзийн намтар судлаач Боб Шпиц хэлэхдээ "Tell Me Who He Is" дууны үгийг харахад их сонирхолтой санагдсан гэжээ. "Битлзийн шинэ дууг нээх нь археологийн малтлагаар Клеопатрагийн бунханыг олсонтой адил юм" гэж Шпиц хэлэв. "Жон, Пол хоёрын тэмдэглэлийн дэвтэр эхлүүлэн орхисон шүлгүүдээс гадна бүтэн шүлгүүд байсан ба тэднийг дуу болгохгүй гэж шийдэн орхисон байжээ.
Номын нээлтийг Британийн номын сангийн шинэ үзэсгэлэн дээр хийх бөгөөд үзэсгэлэн 2021 оны 11-р сарын 5-наас 2022 оны гуравдугаар сарын 13 хүртэл нээлттэй байх юм байна.
Эх сурвалж: digismak.com