/2022.10.30/ Өчигдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотын Итавон дүүрэгт халловений баярыг тэмдэглэхээр олон зуун мянган хүн цуглажээ.
Тэдгээр олон мянган хүний урсгал Хамилтон зочид буудлын урд талын нарийн гудам руу үерлэн орж, улмаар гарах гарцгүй шахцалдацгаасан байна. Улмаар энэ шахцалдааны улмаас 149 хүн амиа алдаж, 79 хүн бэртсэн нь одоогоор тодорхой болжээ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Сөүлийн цагдаагийн газраас мэдээлж байна.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь 20 орчим насны залуус бөгөөд тэдний дунд гадаадын хоёр иргэн бүртгэгджээ.
Маш их шахцалдаан болж, улмаар эхний эгнээний хүмүүс унахад дээрээс нь арын эгнээнийхэн унаж, амьсгалах аргагүй болсноор дээрх олон хүний амь нас эрсдэх аюулд хүрсэн байж болзошгүй гэх эхний дүгнэлтийг хийгээд байгаа ажээ.
Шахцалдааны үеэр олон хүмүүс видеог твиттерт аплоад хийжээ.
Twitch streamer Pape San was caught in the crowd crush in South Korea. He was struggling to breathe & having trouble moving. This crowd really went crazy in disregard of their own lives. #Seoul pic.twitter.com/tpHphW9p8z
— April (@avril4799) October 29, 2022
ℹ️🇰🇷South Korea: Itaewon's 'Halloween crowd' suffered a massive crushing disaster. 149 deaths: The fire department said that from about 10:20 pm on the 29th, a rescue scene was received one after another from the Hamilton Hotel in Itaewon, who complained of breathing difficulties pic.twitter.com/lRZYNFt9BH
— 🌐World News 24 🌍🌎🌏 (@DailyWorld24) October 30, 2022
Эх сурвалж: koreatimes