Монгол Улсыг сурталчилах соёлын арга хэмжээ Канберра хотноо болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсыг сурталчилах соёлын арга хэмжээ Канберра хотноо болов

/2022.10.28/ Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаа, Канберра дахь дипломат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” Элчин сайдын яамдын нээлттэй хаалганы өдөрлөгт аравдугаар сарын 23-ны өдөр оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлал, соёл урлагаа сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.

ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 400 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэрээр зочлон, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, морин хуур, хөөмий, монгол бүжгийн тоглолтыг таалан соёрхож, шагайн харвааг сонирхов. Хүрэлцэн ирсэн зочдод үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан болно.

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын коимссын ээлжит хуралдаан болов
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын коимссын ээлжит хуралдаан болов
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.