Ч.Уранхолбоо: Гар буу тулгаж, их хэмжээний мөнгө нэхсэн эрэгтэйг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Уранхолбоо: Гар буу тулгаж, их хэмжээний мөнгө нэхсэн эрэгтэйг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа

/2022.10.28/ Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод буу тулгаж, дээрэмдэхийг завдсан хэрэг өчигдөр гарсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн билээ.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор дуучин Ч.Уранхолбоо өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ. Тэрээр:

-Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.

Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсоое.

Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа. Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан.

Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна.

Цаашид та бүхэн маань хаа явсаг газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай гэжээ.

Хойд Солонгос ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ
Хойд Солонгос ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.