/2022.10.27/: Португал улсын Лисбон хотод “Lisbon International Tournament 2022” гимнастикийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээн болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Халиуны удирдлага дор У.Айына, Н.Энхдэн, П.Энэрэл, П.Нинжин, С.Бүжинлхам, М.Цэлмэг, Х.Нандинхүсэл нар өрсөлдлөө.
Энэ удаагийн тэмцээний чөлөөт болон булавтай дасгалд Монгол Улсын тамирчин Нүрзэдийн Энхлэн хүрэл медаль хүртэв.
Монголын гимнастикийн баг тамирчид үргэлжлүүлэн Словени улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр хөлгийн жолоо залжээ.
Эх сурвалж: БТСУХ