/2022.10.26/: Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн ДАШТ энэ өдрүүдэд ид болж байна.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул 585 оноогоор алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг 564 оноогоор мөнгөн медалийн эзэн болов.
Түүнчлэн Э.Хишигдэлгэр 557 оноогоор хүрэл медаль хүртсэнээр манай гурван тамирчин уг дасгалын бүх медалийг хамлаа.
Ингэснээр манай тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн тохиолдол байдаггүй аж.
Эх сурвалж: БТСУХ