Томуугийн өвчлөлийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн өвчлөлийн 90 гаруй хувь нь 15 хүртэлх насныхан байна

/2022.10.25/: Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Томуугийн үндэсний төвийн дарга, АУ-ны доктор А.Бурмаа Томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.

-Өнөөдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлж буй нийт өвчлөгсдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдож байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай оношлогдож байгаа хүмүүсийн хувьд 15 орчим хувийг эзэлж байна.

Аймаг дүүргийн хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвартай хэмээх оношоор 60 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Томуу төст өвчин үүсгэгч дөрвөн вирус эргэлтэд байна. Томуугийн тархалт ихсэж байгаа энэ үед маск зүүх, гарын ариун цэвэр хангах, зай барих зэрэг ковидын үед баримталж байсан дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа томуу томуу төст өвчлөгсдийг насны бүлгээр авч үзвэл 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, үүнээс 60 гаруй хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Мөн 5-9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсэн гэдэг нь сургуулийн бага болон дунд ангийн хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэх хандлага байна.

Эдгээр нас бол томуу томуу төст өвчин, амьсгалын замыг дамжуулан тараах гол масс хүн ам байдаг. Иймд Амьсгалын замын цочмог, хүнд халдвартай хүүхдийн тоо энэ долоо хоногоос улсын хэмжээнд нэмэгдсэн тул ХӨСҮТ дээр тусгай тасаг байгуулан ажиллаж байна" гэв.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал демократ намын бүлгийн даргыг хүлээн авч уулзав
ХБНГУ-ын Бундестаг дахь Германы Социал демократ намын бүлгийн даргыг хүлээн авч уулзав
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.