Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны өрийг төлж баталгаажуулсан

/2022.10.19/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Анх 2017 онд УИХ-ын 27-р тогтоол гараад Эрдэнэт үйлдвэр ХХК, Монросцветмент ХХК-ы энгийн 49 хувийн хувьцааг худалдан авсан. Үүнийг буцаан хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулж, 100 хувь улсын болгох үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Засгийн газар үүрэг авч ажилласан энэ хугацаанд эхний ээлжинд тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын тогтоолыг "Үндсэн хуулийн цэц"-д өгсөн байдаг. ҮХЦ Засгийн газрын тогтоолууд хууль зөрсөн заалт алга байна. Гэхдээ 49 хувьд нь эргүүлж төлбөрийг нь төлөх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнээс хойш ЗГ бүр үүрэг авч, Сангийн сайдууд тухай бүрийн ажлын хэсгийг ахлаж ажилласан.

Эхний ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн сайд Хүрэлбаатар ахлаж дөрвөн удаагийн хэлцэл хийх оролдлого хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Мөн нөгөө талаас маргаан үүсч захиргааны болон иргэний шүүхээр тус бүр талууд дээд шатны шүүх хүртэл маргаж явсан байдаг. Харамсалтай нь шат бүрд нь хэлцэд хийгээгүй гэдэг үндэслэлээр Засгийн газар ялагдаж байсан.

Засгийн газар хэлцэл хийж чадалгүй явсаар 2021 оны хоёрдугаар сард шинээр ажиллаж эхэлсэн Сангийн сайд миний бие ажлын хэсгийг ахласан. Ингээд 1-12 сар хүртэл ажлын хэсэг идэвхтэй ажилласан. Архив баримт материалыг нэлээд ухаж судалсан. Холбогдох этгээдүүд, хамааралтай байдлыг нь нотлох нэмэлт материалуудыг олж тогтоосон.

Нөгөө талд хэлцэл хийх саналын бэлтгэлээ хангасны үндсэн дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлт тавьж, үүнээс хойш хоёр тал хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Хоёр удаагийн хэлцэл амжилттай хийгдэж нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр Засгийн газар 49 хувийн өр төлбөрийг төлж, хувьцаагаа тэр хэмжээгээр баталгаажуулж байна гэсэн үг юм. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын ард түмний өмч болох боломж нь бүрдэж байна гэсэн үг. Хэлцэл цааш үргэлжилж байгаа" гэлээ.

Маргааш 5 хэмийн дулаан, ЦАСТАЙ
Маргааш 5 хэмийн дулаан, ЦАСТАЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.