н.Хосбаяр: Шинжээчийн дүгнэлтээр 12 настай охины гэмтлийн зэрэг ХӨНГӨН гэж гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Хосбаяр: Шинжээчийн дүгнэлтээр 12 настай охины гэмтлийн зэрэг ХӨНГӨН гэж гарсан

/2022.10.19/ ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар сүүлийн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар нэмэлт мэдээлэл өглөө.

Хэргийг хариуцаж буй Цагдаагийн хошууч н.Хосбаяр:

-Шинжээчийн дүгнэлт гарлаа. Урьдчилсан байдлаар иргэн "С"-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Тодруулбал, зүүн өвдөг шалбарч, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл үүссэн гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг.

Уг хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна 7 тээврийн хэрэгслийг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан байна. Урьдчилсан байдлаар нийт 117 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг тогтоосон. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна гэв.

2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.