Х.Нямбаатар: Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ

/2022.10.19/ Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 10-ны өдөр “Ланд Круйзер-200” маркийн автомашин замын эсрэг урсгалд орж долоон автомашин мөргөн, улмаар явган зорчигч болох 12 настай хоёр хүүхдийн эрүүл мэндийг хохироосон ноцтой осол гарсан билээ.

Уг осол иргэдийн дунд маргаан дагуулаад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэн Э.Энхзориг охиныг дайрсан ослын камерын бичлэгийг ил болгохыг шаардаж ХЗДХЯ-ны гадна өнөөдөр мэдээлэл хийлээ.

Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудаснаа, "Хүний зовлон дээр шоу хийдэг моод дэлгэрчээ. Нууж хаасан зүйл байхгүй. Тээврийн цагдаа өчигдөр мэдээлэл хийсэн. Бичлэгийг бүтнээр нь түгээж байгаа. Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорт саналаа өнөөдөр хүргүүлж байгаа" хэмээн жиргэжээ.

Манай улс он гарсаар нийт 1,469.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ
Манай улс он гарсаар нийт 1,469.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.