/2022.10.18/: Өнгөрсөн долоо хоногт Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн улс, Орос хоёр бүс нутгийн хамтарсан хүчин байгуулж, сургуулилт хийнэ гэж мэдэгдсэн нь Киевт түгшүүрийн хонхыг дэгдээв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Беларусь, Оросын арми хамтарсан сургуулилт хийж байсан бөгөөд Оросын зэвсэгт хүчин Украины хилийг давж, нийслэлийг чиглэснээр бүх үйл явдал эхэлсэн юм.
Беларусь хүчирхэг армитай биш ч гэсэн Украинтай өргөн уудам нутгаар хиллэдэг тул хоёр дахь удаагаа Оросын армийн гарц болох нь Украины хувьд хар дарсан зүүд байх болно.
Украйн, Беларусь хоёр 1000 километрийн хилтэй бөгөөд ихэнх хэсэг нь хүн ам сийрэг, өтгөн ой модтой байдаг аж.
Беларусийн цэргүүдтэй хамт шинээр татагдсан Оросын цэргүүдийн эхний хэсэг бямба гарагт Беларусь улсад ирсэн гэж Минскийн Батлан хамгаалах яам мэдэгдэв. Беларусийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын дарга Валерий Ревенкогийн хэлснээр Оросын цэргийн бүрэлдэхүүн нийтдээ 9000 хүрэхгүй хүн байх болно гэв.
Одоогийн байдлаар Украины арми зүүн болон өмнөд хэсэгт довтолгоо явуулж, Донецк, Запорожжийн зарим хэсэгт Оросын хүчнийг саатуулж байна. Долоон сар үргэлжилсэн дайны дараа Украины арми яг л дайсантайгаа адил элэгдэлд орсон: хойд жигүүрээ хамгаалахын тулд хүчээ хөдөлгөх нь аль хэдийн олон фронтод тулалдаж байгаа хүчийг сунгах аюултай болно.
Урьдчилан таамаглаж байгаагаар, Беларусь Оросын хамтарсан хүчин нь зөвхөн хамгаалалтын шинж чанартай гэж мэдэгджээ.
Лукашенко өнгөрсөн долоо хоногт түүний засгийн газарт "Украины нутаг дэвсгэрээс Беларусийн эсрэг цохилт өгөх магадлалтай байгааг анхааруулсан" гэж мэдэгджээ.
Украины Гадаад хэргийн яам энэ мэдэгдлийг эрс няцаасан бөгөөд “Беларусийн дэглэмийн сүүлийн үеийн эдгээр нотолгоогүй яриаг эрс няцааж байна. Энэхүү дипломат нот бичиг нь Оросын Холбооны Улсын өдөөн хатгалга байж болзошгүйг бид үгүйсгэхгүй" гэв.
Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долоо хоногт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын G7 бүлгийн уулзалтын үеэр НҮБ-ын энхийг сахиулагчдыг хил рүү илгээх ёстой гэж мэдэгджээ.
Зеленский G7-д “Орос улс Беларусийг шууд энэ дайнд татан оруулахыг оролдож байна гэсэн юм.
Беларусийн төмөр замд цэргийн техник хэрэгслийн хөдөлгөөн илт ихсэж байгаа аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон тооны төмөр замын цуваа танк болон бусад тоног төхөөрөмж ачин орон даяар явж байгааг харуулсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр техник хэрэгслийн ихэнх нь ОХУ-ынх байх магадлалтай бөгөөд Оросын цэргүүд Украинд, ялангуяа өнгөрсөн сард учирсан хохирлыг нөхөхийн тулд Беларусийн нөөцөөс гаргаж авсан байна.
Эх сурвалж: CNN