С.Энхболд: Өргөө амаржих газрын дэд дарга БЭЛТГЭЛ ХУРАНДААГ ХАЛНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Өргөө амаржих газрын дэд дарга БЭЛТГЭЛ ХУРАНДААГ ХАЛНА

Бэлтгэл хурандаа П.Эрдэнэцэцэг

/2022.10.17/ Өргөө амаржих газрын дэд даргаар цагдаагийн бэлтгэл хурандаа П.Эрдэнэцэцэг энэ оны долоодугаар сард томилогдон ажиллаж байсан юм.

Харин даргаар нь Ж.Энхцэцэг ажиллаж байв.

Өргөө амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг

Ж.Энхцэцэг нь өөрийн багийг бүрдүүлэн, цөөнгүй хүнийг ажилд авсны нэг нь дээрх бэлтгэл хурандаа байжээ. Түүний ажилтнуудтайгаа "Би цус үзэж байж салдаг хүн шүү" хэмээн харьцаж байсан талаарх яриаг та бүхэн сошиал хуудсуудаас харсан биз ээ. Мөн хуулийн зөвлөхөөрөө цагдаагийн байгууллагат олон жил ажилласан хүнийг ч томилсон байна.

Өргөө амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг нь ажиллаж байх хугацаандаа олон хүнийг ажлаас нь халсан, зарим нь чөлөөлөгдсөн байна.

Тодруулбал, нэг жилийн хугацаанд 138 хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Эдгээрийн 60 хувь нь "Өөрийн хүсэлтээр" ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд шалтгааны "Ажлын байрны дарамт" гэх мэдээллийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг өгсөн юм.

Мөн ЭМЯ-наас явуулсан шалгалтаар Ж.Энхцэцэг нь ёс зүйн хэд хэдэн заалтыг зөрчсөн байжээ.

Тиймээс ЭМЯ-наас Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлж, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилсон байна.

Өнөөдөр ЭМ-ийн сайд С.Энхболдын сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр дээрх цагдаагийн бэлтгэл хурандаа буюу Өргөө амаржих газрын дэд дарга П.Эрдэнэцэцэг болон Хуулийн зөвлөхөөр томилогдсон албан тушаалтныг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ гэдгээ илэрхийлэв.

Мөн эдгээрээс гадна өөр албан тушаалтнууд байгаа, тэдгээрт хариуцлага тооцохоор ажиллаж байгаа гэдгийг сайд С.Энхболд хэллээ. Сайдын ярьж буйгаар "Ж.Энхцэцэг захирал өвчтөнүүдийнхээ дэргэд эмч, сувилагч нарыг загнаж байгаа нь ёс зүйгүй байдлын илэрхийлэл. Тусад нь хүлээн авч хариуцлага тооцож, шүүмжилж болно. Харин өвчтөний дэргэд болохгүй. Хөлөө дэвсээд орилоод байгаа нь өөрөө ёс зүйгүйн шинж. Тэр бичлэг бол өнгөрсөн жилийн бичлэг. Ажилтнууд нь бүгд дарамттай байдаг" гэлээ.

С.Энхболд: Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл  ажиллагааг зогсоох санал гаргаагүй ~ Toim.mn: Tодорхой тоймлоно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
Яаралтай тусламж, үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцна
Яаралтай тусламж, үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас хариуцна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.