“Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-д 400 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-д 400 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна

/2022.10.12/ Эрүүл мэндийн яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс томуу, коронавируст халдварын харуулдан тандалтыг бэхжүүлэх, салбар хоорондын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Томуугийн үндэсний аравдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэнүүд, ХӨСҮТ-ийн мэргэжилтэнүүд болон орон нутгийн ЗДТГ болон ЭМГ, НЭ 400 гаруй төлөөллүүд оролцож байна.

2022-2023 оны өвөл дэлхий даяар Томуугийн хүнд эрсдэл өндөр давалгаа үүсэх эрсдэл үүсээд байгааг дэлхийн олон орны судлаачид анхааруулж байна.

Эх сурвалж-ЭМЯ

Б.Баянзаяа

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэн болно
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэн болно
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.