“Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэн болно

/2022.10.12/: Эзэн чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг 2022" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн болно.
Уг үзэсгэлэн нь монгол бичиг соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн шинэлэг санаа санаачилга, авьяас чадварыг нийтэд таниулах дэмжих зорилготой юм.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авна.

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг 2011 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэнг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд болон Бичиг соёл төвийн [email protected] цахим шуудангаар хүлээн авч эхэллээ.

Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэлээ
Дөрвөн хотын жүдо бөхийн тамирчдын нөхөрсөг тэмцээн эхлэлээ
 
УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нарын баг хөдөө орон нутагт эрт илрүүлгийг зохион байгуулж байна
УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нарын баг хөдөө орон нутагт эрт илрүүлгийг зохион байгуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.