Спорт хороодын нарийн бичгийн дарга нарын уулзалт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спорт хороодын нарийн бичгийн дарга нарын уулзалт боллоо

/2022.10.12/: МҮОХ-ноос зохион байгуулдаг спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит уулзалт өнөөдөр Олимпик хауст боллоо. Уулзалтад спорт холбоодын төлөөлөл 40 орчим хүн хамрагдсан юм.

Уулзалтаар ОУОХ-ноос шинээр хэрэгжүүлж буй OVEP буюу Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөр, ОУОХ-ны “2020+5” бодлогын баримт бичгийн талаар болон “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулалтын мэдээллийг холбоодын нарийн бичгийн дарга нарт өглөө.

Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулан спорт холбоодын генсекүүдийн санал хүсэлтийг сонсов.

Мөн Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ спорт холбоодын төлөөлөлтэй санал солилцон, төр засгийн зүгээс спортын салбарт баримталж буй бодлогыг танилцууллаа.

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

7 хүн, зогсож буй хүмүүс ба дэлгэц нарын зураг байж магад

ОХУ-ын уран гулгалтын тамирчид үзүүлэн тоглолт хийнэ
ОХУ-ын уран гулгалтын тамирчид үзүүлэн тоглолт хийнэ
 
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.