БШУЯ:"Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлаж байна. Өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ хэмээн БШУЯ-наас мэдэгдлээ.
2018 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд охидын үзлэгийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж энэ үзлэгийг хориглохыг албан ёсоор зарласан юм.
Б.Баянзаяа