Киев болон бусад хотууд руу Оросууд пуужингийн хүчтэй цохилт өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киев болон бусад хотууд руу Оросууд пуужингийн хүчтэй цохилт өгч байна

/2022.10.10/ Бямба гарагт Оросын цэрэг, зэвсгээ Украин руу оруулдаг гол гүүр болох Крымийн гүүр дэлбэрсний дараа В.Путин ихэд уурсан "Терроризм" хэмээн нэрлэсэн юм.

Харин өнөө өглөө буюу даваа гарагийн өглөөнөөс эхлэн Украины Киев болон энгийн оршин суугчид амьдарч буй бусад хотууд руу оросын пуужингаар хүчтэй дайралт хийж эхэллээ. Одоогоор тодорхой болсон нь 10 хүн амь үрэгдсэн гэж Аль Жазира мэдээлж байна. Харин BBC мэдээллээр амиа алдсан хүний тоо хэдийнээ 60 давжээ.

Мөн Украины армийн талаас мэдээлснээр 43 пуужин оросын талаас харвасан байна.

Болж буй үйл явдлын мөрөөр Францын Ерөнхий сайд Макрон Украинд илгээх цэрэг, зэвсгийн хангамжаа нэмэхээр амлалаа. Харин Польшийн Ерөнхий сайд Збегнью "Украиний энгийн иргэд амьдарч буй хотууд руу Оросууд дайрсан нь энэ цагийн дайны гэмт хэрэг, зандалчлал" хэмээн эгдүүцэн бичжээ. Европын холбооны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд зөвлөх Жозеф Боррел "Энгийн иргэд рүү дайрч буй Оросын дайралтыг хараад гүн цохилтод орлоо. Ийм зүйл 21-р зуунд байж боломгүй. Бид Украины талд байх болно" хэмээлээ.

Харин оросын талаас Медведев "Энэ бол зөвхөн эхлэл" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, Al Jazeera, CNN

Д.Сумъяабазар: Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна
Д.Сумъяабазар: Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор зорьж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.