Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг боллоо

/2022.10.03/: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарыг угтан үндэсний форумд бэлтгэх зорилгоор “Утга зохиол, ном хэвлэлийн салбарын нэгдсэн хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн номын сангууд,Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын номын сангуудын консорциум, Монголын номын сангийн холбоо, Монголын Зохиолчдын Эвлэл, Хэвлэн нийтлэгчдийн холбоо, цахим номын сан, цахим худалдаа, номын дэлгүүрүүд, уншлагыг дэмжигч иргэний нийгмийн төлөөллүүд зэрэг 100 орчим төлөөлөл оролцов.

Нэгдсэн хэлэлцүүлэгт Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл: Утга зохиол, ном хэвлэлийн салбар” сэдвээр илтгэл тавьж, Монголын номын сангуудын консорциум “Номын сангийн салбарын бодлого, арга хэмжээ”-ний төсөл, Монголын зохиолчдын эвлэл “Утга зохиолын салбарын бодлого, арга хэмжээ”-ний төслийг тус тус танилцууллаа.

Ном хэвлэлийн салбар хуралдаанаар “Номын сангийн салбарын бодлого, арга хэмжээ”-ний төслийг 5 багаар хэлэлцүүлж санал авч, мөн “Номын сангийн үндэсний зөвлөлийн журам”-ын төсөл, “Ном зүйн бичилтийн стандарт”-ын төслийн танилцуулгыг хэлэлцүүллээ.

Утга зохиолын салбар хуралдаанаар “Утга зохиолын салбарын бодлого, арга хэмжээ”-ний төсөл, “Хүүхдийн номд тавих шаардлага” стандартын төсөл, “Утга зохиолын шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын төслийг тус тус хэлэлцүүлж, утга зохиолын салбарт тулгамдаж буй асуудал, хамтран ажиллах талаар санал солилцов.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 92 хувьтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.