Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарчээ

/2022.10.03/ Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өнгөрсөн сарын 27-ны өдөр "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хашаанд байшингийн зооринд 40 орчим настай эмэгтэй хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нарыг оролцуулан хэргийн газарт үзлэг хийсэн байна. Ингэхэд тухайн эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогджээ. Улмаар, амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоосон байна.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид уг хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэхээр ажиллах явцад Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгааны улмаас зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Сайжруулсан түлшийг 473 цэгээр борлуулж байна
Сайжруулсан түлшийг 473 цэгээр борлуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.