“Төрийн банк“-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төрийн банк“-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

May be an image of 3 people and people standing

/2022.09.30/: “Төрийн банк” нь нийт хувьцааныхаа 5 хувь буюу 37,475,000 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 22.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ.

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрээр

-“Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр маш чухал өдөр болж хэд, хэдэн чухал үйл явдлууд болж байна. Юуны өмнө банкны реформ буюу банкны шинэчлэл төрийн бодлогын чанартай ажил хэрэгжээд, биежээд явах хамгийн чухал алхам өнөөдөр тохиож байна.

-Монголын хамгийн том аж ахуй нэгж буюу системийн 5 банк дараа жилийн 6 дугаар сарын 30-аас өмнө олон нийтэд нээлттэй болох ёстой. Үүнийг түүчээлж Төрийн банк маань олон нийтийнх болох анхдагч зах зээлийн ёслолын үйл ажиллагаа болж байна.

-Мөн энэ бол зөвхөн банкны реформ гэхээсээ гадна шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах тал бодлогын томоохон алхам гэж ойлгож байна. Түүнчлэн Монголын Хөрөнгийн Бирж өөрөө энэхүү шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дараагийн олон нийт болох жагсаалтад явж байгаа бөгөөд энэ ондоо багтаад олон нийтийн болох хүлээлттэй байгаа гэдгийг тодотгоно.

Мөн олон улсын дэлхийн индекс гаргадаг FTSE Russel компаниас Монголын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжиж буй зах зээлийн ангилалд албан ёсоор оруулсан гэдэг таатай мэдээг хүлээн авсан өдөр байна. Энэ нь өөрөө Монголын хөрөнгийн зах зээлийг шууд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангуудтай холбох, гаднын хөрөнгө оруулалтыг татах томоохон платформ болох ажил байгаа бөгөөд монголын хөрөнгийн зах зээлд оролцогчдод бүгдэд нь шууд хамааралтай бөгөөд Төрийн банк болон бусад хувьцаа гаргаж байгаа бүх компаниудын хөрвөх чадварыг сайжруулах, гаднын капиталыг татах чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ.

May be an image of 7 people, people standing, suit and indoor

Мөн энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн Банк ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Тэлмүүн, Төрийн Банк ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Өлзий энд Ко” ҮЦК -ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, "Төрийн банк" ХК-ийн Ө.Гантөр нар Монголын хөрөнгийн биржийн 6812 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Эх сурвалж: МХБ

Солонгост зорчиход PCR шаардахгүй боллоо
Солонгост зорчиход PCR шаардахгүй боллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.