Г.Занданшатар: Инфляцын өсөлт иргэдэд хүнд цохилт өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Инфляцын өсөлт иргэдэд хүнд цохилт өгч байна

/2022.09.29/: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Өнөөдөр хоёр талын Зөвлөлдөх ажлын хэсгийн уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал болсон. Монголыг хариуцсан ажлын багийн ахлагч Ангана Банержи уг хурлаар ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг танилцуулсан гээд уг зөвлөмжид дурдсан асуудлуудаар Улсын Их Хурлын даргад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, ирэх оны төсвийг удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Улс орны гадаад нөхцөл байдал хүндрэлтэй, дэлхий нийтэд хил гаалийн хязгаарлалт, хөл хорио, геополитикийн зөрчилдөөнтэй асуудлуудаас шалтгаалан инфляц, ханшийн дарамт, экспортын хүндрэл гээд олон асуудал Монгол Улсын эдийн засагт тулгарч байна. Эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлт манай иргэдийн амьдралд хүнд цохилт болж байна.

Төсвийн бодлогын шинэчлэлийн асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хэлэлцүүлгийн ил тод байдлыг хангахад Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч байна. Мөн зардлыг бууруулах, зайлшгүй авах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд халамжийг зөвхөн зорилготой болгох, хэмнэлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах шаардлагатай гэж үзэж байна гэлээ.

Хатагтай Ангана Банержи ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсан зарим зорилтуудыг ОУВС-гийн зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлж, төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газарт олгох хөрөнгө оруулалтыг багасгах, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх, тэдгээрийг нийтэд ил тод болгох шаардлагатай гэлээ. Тэрбээр, ирэх жилийн төсвийн төслийг харахад нөхцөл байдал хүнд байхаар байна. Тиймээс Засгийн газар болон Улсын Их Хурал холбогдох зохицуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, валютын нөөцийн хомсдолоос хамаарч, инфляц өсөхөөр байгаа тул валютын эрэлтийг хязгаарлах нь чухал гэсэн юм.

Эх сурвалж: УИХ

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
 
Хөдөө аж ахуйн бирж 59 хоршоотой хамтран ажиллаж байна
Хөдөө аж ахуйн бирж 59 хоршоотой хамтран ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.