“Молекул биологийн лаборатор“-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Молекул биологийн лаборатор“-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

/2022.09.29/: Өнөөдөр Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв Молекул биологийн шинэ лабораторийн нээлтээ хийв.

Энэхүү лаборатори нь жилд дунджаар 3000-5000 орчим хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн өртөг өртөгтэй технологид суурилсан лавлагаа түвшний лаборатори болох юм.

Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь ийнхүү олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан молекул биологийн оношилгооны технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлснээр халдварт, халдварт бус өвчний эрт илрүүлэлт, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээний аргыг сонгох, эмчилгээний үр дүнг хянахад ахиц гаргах бөгөөд үүгээр дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, хяналтыг тогтмолжуулж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.

НҮБ-ын ХАС-ын зүгээс Ковид-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, нэн ялангуяа өсвөр насны охид, залуучууд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн.

Тухайлбал 2020 оны нэгдүгээр сараас эхлэн цар тахлын үед эх, нярайн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, жирэмсэн эх, нярайд чанартай тусламж үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх мэргэжил арга зүйн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлж ажилласан.

НҮБ-ын ХАС-аас цар тахлын хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олон улсын бусад доноруудад хандаж санхүүжилт бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж, 2020 онд 2 сая гаруй ам долларын санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, нийслэл дэх амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлсэн билээ.

Дээр дурдсан амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй “Эхийн ба нөхөн үржирүйн эрүүл мэндийн тусламжийн COVID-19 цар тахлын эсрэг бэлэн байдал, цар тахлын үед охид эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтны эрүүл, аюулгүй байдлыг хангах, төслөөс санхүүжүүлсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.

Түүнчлэн 2021 онд НҮБ-ын ХАС-аас “Рио Тинто” группын буцалтгүй тусламжаар “Оюу Толгой” ХХК-тай хамтран “Оношилгоо, зайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, УХТЭ, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн БОЭТ-д бодит хугацааны Полимеразийн гинжин урвалын /ПГУ/ шинжилгээ хийх хүчин чадавх бүхий цогц лабораторийг тус тус байгуулж өгсөн.

Энэхүү ажлын үргэлжлэл болгож 2022 онд Люксенбургийн Их Гүнт Улсын Олон улсын засгийн газрын санхүүжилтийн хүрээнд “Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах” төслийг хэрэгжүүлж, ЭМЯ-ны харьяа ЭНЭҮТ-2 болон “Өргөө”, “Амгалан” амаржих газруудад мөн молекул биологийн шинжилгээ хийх иж бүрэн лабораторийг байгуулж өгч байна.

Дээрх лабораториуд нь зөвхөн коронавирүсийн шинжилгээ төдийгүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, тэрчлэн умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх зэрэг бусад олон төрлийн молекул биологийн оношилгоог хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд 109.726.76 USD үнэ бүхий 22 нэр төрлийн молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг лабораторийн стандарт тавилгын хамт иж бүрэн Молекул биологийн лабораторийг хүлээлгэн өгч байна.

Энэ удаагийн нээгдэж буй лаборатори нь Ковид халдвараас гадна нөхөн үржихүйн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис, технологийн хамт нийлүүлэгдэж байгаагаараа онцлог юм. Нийлүүлэгч компани суурилуултын сургалтыг тоног төхөөрөмж болгоноор хийж, эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхлээд байна.

Эх сурвалж: ЭМЯ

Мьянмарын шүүх Аун Сан Су Чи-д нийт 23 жилийн хорих ял оноолоо
Мьянмарын шүүх Аун Сан Су Чи-д нийт 23 жилийн хорих ял оноолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.