Флоридагийн баруун эргийг дайрсан хамгийн хүчтэй шуурга болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Флоридагийн баруун эргийг дайрсан хамгийн хүчтэй шуурга болж байна

(NOAA)

/2022.09.29/: CNN-ийн цаг уурч Брэндон Миллерийн мэдээлснээр Иан хар салхи нь 2004 онд болсон Чарли хар салхитай адил хүчтэй байгаа бөгөөд Флоридагийн хойгийн баруун эрэгт хүрсэн хамгийн хүчтэй шуурга болж байна гэв. Энэ хоёр шуурга Флоридагийн эрэгт хүрэхдээ 240 км/цаг хурдтай байжээ.

Үндэсний хар салхины төвийн мэдээлснээр Иан хар салхи Пунта Гордагаас өмнө зүгт хүрч, Флоридагийн хойгийг хүчтэй шуурга болон үерээр сүйрүүлж байна гэв. Цаашлаад өнөөдөртөө багтаан тус мужийн төв хэсгийг дайрах төлөвтэй байгаа аж.

Хар салхи Флорида мужийг 24 цагийн турш дайрч өнгөрөх магадлалтай гэж Үндэсний хар салхины төвийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Бреннан мэдэгдэв.

Миллерийн хэлснээр шуурга нь хэд хэдэн байршилд үерийн усны дээд амжилтыг эвдээд байгаа бөгөөд хэд хэдэн байршилд усны түвшин заагч ажиллахгүй байгаа нь ус хэт өндөр түвштнд байгааг илтгэж байна гэжээ.

A frame from a video shot by Chip Lawrence shows intense flooding in Fort Myers Beach.

Хар салхины улмаас Флорида мужид 1.8 сая гаруй өрх цахилгаангүй болсон бөгөөд мөн цэвэр ус зарим газарт тасраад байгаа аж.

"Хар салхи маргааш Флоридагийн зүүн эрэг дээгүүр хөдөлж, Флорида, Жоржиа, Өмнөд Каролинагийн зүүн хойд эрэгт ойртох үедээ ч хүчтэй байх магадлалтай" гэж хар салхины төвөөс мэдэгдэв.

Энэхүү мэдэгдлийн улмаас Хойд болон Өмнөд Каролина мужийн амбан захирагчид Иан хар салхины нөлөөнд бэлдэж, онц байдал зарлаад байна.

Hurricane Ian makes landfall in Florida with 241km/h winds

Мөн дөнгөж саяхан Виржиниа мужийн амбан захирагч онц байдал зарлаад байгаа аж.

Флорида мужид аврал хүссэн дуудлага тасрахгүй байгаа бөгөөд Онцгой байдлын утас ачаалал хэт их байна гэж тус мужийн захирагч анхаарууллаа.

Одоогийн байдлаар маш олон дэд бүтэц эвдэрч сүйрсэн байгаа бөгөөд хохирлын хэмжээг тооцох боломжгүй байна гэж мэдэгдэв.

Hurricane Ian Makes Landfall in Southwest Florida as Category 4 Storm |  Chicago News | WTTW

Эх сурвалж: CNN

Б.Энхзул, М.Дөлгөөн алтан медалийн эзэд боллоо
Б.Энхзул, М.Дөлгөөн алтан медалийн эзэд боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.