Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан БОАЖЯ, МАЖХ хамтран зохион байгуулж буй “Tourism technology and innovation” өдөрлөг Millennium Plaza зочид буудалд болж байна. Арга хэмжээг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нээж үг хэллээ. Мөн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар мэндчилгээ дэвшүүллээ.
“Tourism technology and innovation” өдөрлөг нь аялал жуулчлалын үйлчилгээ технологийг сайжруулах, шинэлэг санаа, инновацыг нэвтрүүлэх талаар туршлага судлах, салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, салбарын шинэ ололт, тулгарч буй сорилт бэрхшээлийг талаар харилцан мэдээлэл солилцох зорилготой юм.
Өдөрлөгт салбарын 100 орчим төлөөлөл, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын дэмжигч байгууллагуудын түншлэгч нар оролцож байна.
Эх сурвалж: БОАЖЯ