ОХУ: Дайчилгааны үеийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үзнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ: Дайчилгааны үеийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үзнэ

/2022.09.23/: Холбооны Зөвлөл дайчилгааны үеийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж хүлээн зөвшөөрлөө.

ОХУ-н Холбооны Зөвлөл өмнөх өдөр Төрийн Думаас баталсан цэргийн албаны тухай Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Баримт бичигт зааснаар цэргийн албаны эсрэг гэмт хэрэг нь зөвхөн зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагааны нөхцөлд бус мөн "дайчилгааны болон дайны үед" үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно гэв.

Түүнчлэн зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагааны нөхцөл, дайчилгааны болон дайны үед цэргийн үүрэг, тушаалыг биелүүлээгүй, цэргийн албаны даргыг эсэргүүцсэн, алба хааж байгаа газраа зөвшөөрөлгүй орхисон, цэргийн алба хаахаас зайлсхийсэн, алба хаах журам зөрчсөн, цэргийн эд хөрөнгийг үрэгдүүлсэн бол хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

Үүнээс үүдэн цэргийн албаны нөөцөөс цэргийн бэлтгэлд дуудагдсан иргэд цэргийн алба хаахаас зайлсхийн ирээгүй, алба хааж байгаа газраа зөвшөөрөлгүй орхисон тохиолдолд гэрээт цэргийн алба гүйцэтгэгчтэй адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Мөн Эрүүгийн хуулинд зарим нэг өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, "Сайн дураараа бууж өгсөн бол гурваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял онооно" гэжээ. Энэ заалт нь өмнө нь Эрүүгийн хуульд байгаагүй бөгөөд тус гэмт хэргийг анх удаа үйлдсэн цэргийн албан хаагчийг суллах арга хэмжээ авч, анги, алба хааж байгаа газартаа буцаж ирсэн, олзлогдсон үедээ бусад гэмт хэрэг үйлдээгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэжээ. Мөн дайны нөхцөлд гэмтсэн, нас барсан хүмүүсийн эд зүйлсийг тонох, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 15 жил хүртэл хорих ял оноох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.

Тус нэмэлт өөрчлөлтүүдэд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэдгийг дурьдах нь зүйтэй юм.

Япон улс гадаадын жуулчдад тавьсан хоригоо цуцална
Япон улс гадаадын жуулчдад тавьсан хоригоо цуцална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.