Орос цэргүүд Шри Ланк иргэдийг олзолсон байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос цэргүүд Шри Ланк иргэдийг олзолсон байжээ

Sri Lankan in tears, Kharkiv, 18 Sep 22

/2022.09.20/: Украин Изюм хотыг эргүүлэн авснаар Оросын эзлэн түрэмгийллийн дор үйлдэгдэж байсан харгис хэрцгий үйлдлүүдийг ил гаргажээ.

Шинээр гарч ирж буй мэдээллүүдийн дунд хэдэн сарын турш олзлогдсон Шри-Ланкчуудын тухай мэдээлэл байна.

Тэд өөрсдийн түүхийг ийнхүү ярьж байна.

Дилужан Паттинажакан "Бид хэзээ ч амьд гарахгүй гэж бодсон"

Дилужан бол тавдугаар сард Оросын цэргүүдэд олзлогдсон Шри-Ланкийн долоон иргэний нэг юм. Тухайн иргэд Украины зүүн хойд хэсэгт орших Купянск дахь гэр орноосоо 120 км-ын зайд орших Харьковын харьцангуй аюулгүй газар руу дүрвэж явжээ.

Гэвч тэд таарсан анхны шалган нэвтрүүлэх цэг дээр Оросын цэргүүдэд олзлогджээ. Шри-Ланкчуудын нүд, гарыг нь боож, Оросын хилийн ойролцоох Вовчанск хотын машин хэрэгслийн үйлдвэрт аваачсан байна.

Энэ бол тэдний хоригдож, албадан хөдөлмөр эрхлэж, тэр ч байтугай эрүүдэн шүүгдэж байсан дөрвөн сарын хар дарсан зүүдний эхлэл байв.

Эдгээр хүмүүсийн зарим нь Украинд ажил хайж ирсэн бол нөгөө хэсэг нь суралцахаар ирсэн байв. Харин олзлогдсоноос хойш хоригдлууд болсон бөгөөд маш бага хоол идэж, өдөрт нэг удаа хоёр минут л бие засах эрхтэй болжээ. Тэднийг шүршүүрт орохыг хааяа зөвшөөрдөг бөгөөд мөн л 2 минутын хугацаа өгдөг байна.

Эрчүүдийг нэг өрөөнд байлгадаг бөгөөд ганц эмэгтэй болох 50 настай Мэри Эдит Утайкумарыг тусад нь байлгажээ.

Mary Edit Uthajkumar
50 настай Мэри Эдит Утайкумар олон сар ганцаарчлан хоригдсоноос болж ихээхэн хохирол амссан гэв.

"Тэд биднийг өрөөнд цоожилсон. Биднийг усанд орохоор очиход зоддог байсан. Бусадтай нь ч уулзуулдаггүй байсан. Бид гурван сарын турш ийм нөхцөл байдалтай байлаа" гэж Мэри Эдит хэлжээ.

Мэри Шри Ланкад байхдаа машины дэлбэрэлтэд өртөж нүүр нь шархадсан бөгөөд зүрхний өвчтэй боловч олзлогсдон хугацаанд ямар ч эм авч чадаагүй байна.

"Ганцаараа байхдаа би маш их айж, сандарч байсан. Тэд намайг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэж хэлээд шахмал эм өгсөн. Гэхдээ би уугаагүй." гэж тэр хэлэв.

Эрчүүдийн нэг нь хөлийнх нь хумсыг бахиар урж хаясныг харуулахын тулд гутлаа тайлж харуулсан байна. Хоёр дахь хүн мөн ийм эрүү шүүлтийг амссан гэж мэдээлж байна.

Тэд орос цэргүүд ямар ч шалтгаангүйгээр зодож, согтуурсан үедээ биед нь халдахаар дайрдаг байсан тухай ярьжээ.

35 настай Тинеш Гогентиран "Тэд намайг буугаараа олон удаа цохисон. Тэдний нэг нь гэдэс рүү минь цохиход хоёр хоног өвдөж байсан. Тэгээд бас надаас мөнгө нэхсэн" гэв.

"Бид маш их шаналж байсан - бид өдөр бүр уйлдаг байсан" гэж 25 настай Дилукшан Робертклив тайлбарлав.

"Биднийг амьд хэвээр байлгаж байсан цорын ганц зүйл бол залбирал, гэр бүлийн минь дурсамж байсан" гэж тэд хэлжээ.

Орос улс энгийн иргэдийг онилсон, дайны гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа ч Шри Ланк иргэдийн мэдэгдлүүд Оросын эзлэн түрэмгийлэгч хүчний үйлдсэн харгис хэрцгий байдлын талаарх бусад олон мэдээллүүдтэй давхцаж байна.

Украйн улс Изюм хотын ойролцоох ойд оршуулсан шарилыг булшнаас гаргаж байгаа бөгөөд заримд нь эрүү шүүлтийн шинж тэмдэг илэрчээ. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Харьков мужийн чөлөөлөгдсөн бүс нутаг дахь хот, суурин газруудад эрүү шүүлтийн 10 гаруй өрөө хэдийнэ олдсон" гэж мэдэгдэв.

The liberated Sri Lankans with Ukrainian police in Kharkiv, 18 Sep 22

Украины арми энэ сарын эхээр зүүн Украины нутаг дэвсгэр, тэр дундаа Вовчанск хотыг эргүүлэн авч эхэлснээр Шри Ланкийн иргэд эрх чөлөөтэй болжээ.

Олзноос мултарсан тэд Харьков руу алхаж эхсэн байна. Тэд утасгүй учраас гэр бүлийнхэнтэйгээ холбогдож чадахгүй байжээ.

Гэвч эцэст нь тэдний аз таарч нэгэн иргэн тэднийг олж харан цагдаа дуудсан байна.

Тэднийг Харьков руу аваачиж, эмнэлгийн тусламж авч, шинэ хувцас авч, усан сан, биеийн тамирын заал бүхий нөхөн сэргээх төвд эмчилж байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Байгаль хамгаалагчдыг БНПУ-д сургалтад хамруулахаар санал солилцлоо
Байгаль хамгаалагчдыг БНПУ-д сургалтад хамруулахаар санал солилцлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.