Байгаль хамгаалагчдыг БНПУ-д сургалтад хамруулахаар санал солилцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль хамгаалагчдыг БНПУ-д сургалтад хамруулахаар санал солилцлоо

May be an image of 5 people and people standing

/2022.09.20/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн байгаль экологийн асуудлууд, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох болон цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шинэ шатанд гарган хөгжүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох чиглэлээр голчлон ярилцаж, тэр дундаа байгаль хамгаалагчдыг тус улсад өвлийн улиралд богино хугацааны сургалтад хамруулж, туршлага судлах мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.

May be an image of 2 people, people standing and suit

БНПУ нь жилд хагас миллиард мод тарьж ургуулдаг, ойн сангаа сүүлийн 30 жилийн хугацаанд 27 хувиас 33 хувь болгон нэмэгдүүлж чадсан туршлагатай төдийгүй байгаль экологийн хүний нөөцийн чадавх нь дэлхийд үнэлэгддэг улсын нэг.

Тиймээс цаашид манай улсын байгаль экологийн асуудалд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох бодит саналуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус улсаас манай улсад суугаа элчин сайд ноён Кшыштоф Бойко уулзалтын үеэр илэрхийллээ. Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болотуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.

Эх сурвалж: БОАЖЯ

“Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээг УНТЭ-д нэвтрүүлжээ
“Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээг УНТЭ-д нэвтрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.