Тэгү хотын цагдаагийн газартай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгү хотын цагдаагийн газартай хамтран ажиллана

/2022.09.20/: Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын даргын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газрын дарга, дэд комиссар Ким Нам Хён албаны зочид, төлөөлөгчдийн хамт энэ оны есдүгээр сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Нийслэлийн цагдаагийн Удирдах газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Тэгү хотын цагдаагийн газар хоёр улсад оршин суугаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэгү хотын цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газарт болж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал болон албан хаагчид оролцлоо.

Дээрх санамж бичгийн хүрээнд хоёр талын цагдаагийн алба хаагчдыг кибер болон мөнгө угаах төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах, харилцан туршлага судлах, мэдээ, мэдээлэл солилцох, шинэ техник, технологийг ашиглах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр харилцан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: ЦЕГ

ГХЯ: Монгол иргэд ирэх сарын 1-нээс БНСУ-ын Яньян руу визгүй зорчино
ГХЯ: Монгол иргэд ирэх сарын 1-нээс БНСУ-ын Яньян руу визгүй зорчино
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.