/2022.9.19/ Япон улс 125,8 сая хүн амтай.
Тус улсад 65-аас дээш настай хүний тоо 36,27 сая давсан гэдгийг Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Энэ тоо нь өнгөрсөн оны мөн үеэс 60 мянган хүнээр өссөн тоо ажээ.
Хүйсээр авч үзвэл нийт эрчүүдийн 15,74 сая буюу 26 хувийг настнууд, харин эмэгтэйчүүдийн 32 хувь буюу 20,53 саяыг настнууд эзлэх болжээ. Ер нь тус улсад 1950 оноос хойш өндөр настнуудын тоо тасралтгүй өссөөр байгаа юм.
Судлаачдын үзэж буйгаар 2040 он гэхэд Японы нийт иргэдийн 35,3 хувийг өндөр настнууд эзлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, 1971-1974 оны хооронд төрсөн хүмүүс ийнхүү өндөр настны тоонд орох юм.
Хүн амын дунд эзлэх өндөр настнуудын тоогоороо Япон дэлхийд тэргүүлдэг. Японы дараа Итали, Финлянд улсууд ордог юм.
Эх сурвалж: Japantimes