/2022.09.19/: Оросын хамгийн алдартай хүмүүсийн нэг Алла Пугачева дайны эсрэг тууштай тэмцэгч нөхөр Максим Галкинтайгаа нэг үзэл бодолтой байгаа тул "гадаадын тагнуулч" хэмээн зарлахыг Оросын эрх баригчдад уриалжээ.
Шоу бизнесийн од байсан тэрээр Украинд хийсэн Оросын дайралтыг буруушаасны дараа түүнийг "гадаадын тагнуулч" хэмээн цоллосон юм.
Олон нийтийн сүлжээгээр Пугачева өөрийн нөхрөө "Хуурамч зорилгын төлөө үхэж буй залуусыг эцэс болгохыг хүсч буй Оросын жинхэнэ эх оронч баатар" гэж нэрлэжээ.
Тэрээр хэлэхдээ, Кремлийн Украйнд хийж буй дайны зорилго нь анхнаасаа хуурамч байсан бөгөөд "манай улсыг хүнд байдалд оруулж, иргэдийн амьдралыг туйлдуулж байна" гэв.
Инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч, дуучин Галкин "Эх орныхоо хөгжил цэцэглэлт, амар амгалан, үг хэлэх эрх чөлөөг хүсч байна" гэж хэлсэн юм.
Түүний хэлсэн үг болох "Засгийн газрын хуурмаг зорило нь иргэдийн амьдралыг туйлын хүндрүүлж олон улсын өмнө биднийг харгис болгон харагдуулж бидний хайран залуусыг үхэлд хүргэж байна" гэж хэлсэн нь Кремлийн дургүйцлийг төрүүлэх бололтой.
Энэ нь Кремлийн "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлээд байгаа дайны талаар олон нийтийн санаа бодолд ямар нэгэн нөлөө үзүүлэх эсэхийг харах л үлдлээ.
Пугачева, Галкин нар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр буюу Оросууд түрэмгийлснээс хойш нэг сарын дараа Израйль руу явсан бол Пугачева хүүхдүүдийнхээ хамт өнгөрсөн сарын сүүлээр Орост буцаж иржээ.
Владимир Путиныг эсэргүүцсэний улмаас 2014 онд эх орноо орхин явсан, Эстонид амьдарч буй Оросын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн Артемий Троицкий "Пугачевагийн дайны талаар илэрхийлсэн байр суурь бол маш чухал" гэж хэлжээ.
"Түүний алдар цуу нь асар их бөгөөд тэр бол домогт хүн. Миний бодлоор энэ бол түүний анхны улс төрийн хүчтэй мэдэгдэл бөгөөд Оросын ард түмнийг нэлээд цочирдуулсан байх.
Тэр ганцаараа ч гэсэн олон нийтийн санаа бодлыг эргүүлж магадгүй. Угаас энэхүү үйлдэл нь Оросын армийн илт буруу үйлдэл юм" гэжээ.
Эх сурвалж: CNN