БХЯ: “Сайн дурын цэрэг таталга явуулж байна“ гэсэн мэдээлэл ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХЯ: “Сайн дурын цэрэг таталга явуулж байна“ гэсэн мэдээлэл ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ

/2022.09.16/ "Украины эсрэг Монгол залуусыг ОХУ-руу цэрэг татлагад бүртгэнэ" гэх мэдээллийн талаар БХЯ-наас тайлбар хийж байна.

Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар:

-Энэ сарын 15-ны өдөр МУ-ын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны лого, таних тэмдгийг ашиглан сайн дурын цэрэг таталга явуулж байна гэх хуурамч мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотойгоор бид тодорхой байгууллагуудтай харилцаж, мэдээлэл авч байна. Түүнчлэн бид ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уг асуудлыг тодрууллаа. Үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэдгийг хэлсэн. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандсан байгаа.

Дээрх үйлдэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Уг мэдээллийг тараасан эзэн холбогдогчийг Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллага тогтоогоод гаргачихна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, цаашлаад төрөөс явуулж байгаа бодлогыг эрс эсэргүүцэж байгаа хэрэг юм.

Энэ мэдээллийг уншихад санаатай тавьсан гэдэг нь мэдэгдэж байна. Ашигласан үг хэллэгээс үзэхэд юм мэддэг хүн бичсэн нь харагдаж байна. Тиймээс ард иргэд энэ төрлийн мэдээлэл цензуртэй хандах хэрэгтэй гэдгийг хэлье гэлээ.

Тайлбар байхгүй.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал чиглэлийн авто замын хоёр эгнээг ХААНА
Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал чиглэлийн авто замын хоёр эгнээг ХААНА
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.