ЦЕГ: Их хэмжээний ам доллар, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Их хэмжээний ам доллар, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

/2022.09.12/ Цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 30-ны өдрийн 11:33 цагт Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны ... тоотод “Хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн “Т”-ийн гэрээс их хэмжээний ам доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг их хэмжээний үнэ бүхий эд зүйл алдагдсан байжээ. Тиймээс НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж 31 настай, эрэгтэй “Ш” гэгчийг баривчилсан байна.

Тухайн иргэнийг наймдугаар сарын 26-ны өдөр саатуулсан бөгөөд уг этгээдийг өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байжээ. Харин дээрх гэмт хэргийн хохирогч өнгөрсөн сарын 25-30-ны өдрүүдэд гэртээ байхгүй байсан учир 30-ны өдөр ирээд хулгай орсныг мэдэж цагдаад мэдэгдсэн байна.

Уг этгээд нь шалгалтаар 7 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. “Ш” гэгч нь хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар хотын анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.