Украины амжилт, Оросын бүтэлгүйтлийн долоо хоног болж өнгөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины амжилт, Оросын бүтэлгүйтлийн долоо хоног болж өнгөрлөө

On the eastern front, a stunning week of Ukrainian success and Russian  failures | CNN

/2022.09.12/: Өнгөрсөн долоо хоногт Украины зүүн хэсгийн байлдааны талбарт гайхалтай өөрчлөлт гарч, Украины арми Оросын хамгаалалтын шугамыг бут цохиж, 3000 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авчээ.

Энэхүү амжилт нь Оросын цэргүүдийн дөрөвдүгээр сараас хойш эзэлсэн бүх газар нутгаас илүү том юм.

Украинчууд Оросын сул талыг гайхалтай ашиглаж довтолгоог гүйцэтгэсний хүчинд ийнхүү амжилтанд хүрч чадсан байна. Харьковын бүх хэсэгт Оросын анги нэгтгэлүүд зохион байгуулалт муутай, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй байсан бөгөөд ихэнх байршилд Украины цэргүүд багахан эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Оросын цэргүүд зохион байгуулалтаа алдаж зүүн тийш ухарсан нь Ерөнхийлөгч Владимир Путины Луганск, Донецк мужуудыг бүхэлд нь эзлэх цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрэхэд ихээхэн хүндрэл учруулах нь ойлгомжтой боллоо.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд орос цэргүүдийн ухралт хилийн бүс нутгууд хүртэл үргэлжилжээ. Хилээс таван километрийн зайд орших тосгонууд Украины төрийн далбааг мандуулсан байна.

Сүүлийн хэдэн өдөр Украины төрийн далбааг нэг нэгээр нь мандуулсан энэхүү үйл явдалд Кремлийн зүгээс ямар хариу арга хэмжээ авах бол гэсэн нэг асуулт олны анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: CNN

ЗГХЭГ-ын дарга түгжрэлийг арилгах чиглэл өглөө
ЗГХЭГ-ын дарга түгжрэлийг арилгах чиглэл өглөө
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.