ОХУ-ын ЭСЯ-наас Ж.Соронзон захирлыг халахдаа зөвлөлдөх ёстой байсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын ЭСЯ-наас Ж.Соронзон захирлыг халахдаа зөвлөлдөх ёстой байсан гэв

livetv.mn сайтад мэдээлэл өгөх үеэр

/2022.9.9/ Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой болж буй үйл явдлын талаар Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргажээ.

Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын яамны харъяа III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаалыг энэ сарын 7-ны өдөр гаргасан билээ. Тэгвэл ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд энэ тушаалыг гаргахдаа үүсгэн байгуулагчтай зөвлөлдөх шаардлагатай байсан гэжээ. Үүсгэн байгуулагч гэдэг нь Оросын тал юм.

Тус III сургуулийг үүсгэн байгуулсан эрхзүйн баримт бичигт Монгол Улсын Боловсрол Шинжлэх ухааны сайд нь III сургуулийн захирлыг томилох үүрэгтэй талаар заасан байдаг ажээ.

Мэдээлэлд, эцэг эхчүүдийн хүсэлтийг монголын тал авч үзсэнгүй хэмээгээд, тус сургууль нь ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг авч байсан талаар дурьджээ. Мөн ОХУ-ын гадаадын шилдэг сургуулиудын нэгээр тодорч, энэ талаар кино хүртэл хийх гэж байгаа хэмээсэн байна.

Мэдээллийн гол хэсэгт III сургуулийн сурагчид өндөр үр дүнтэй сурдаг талаар дурьдаад ийнхүү суралцахад нь Ж.Соронзон захирлын чанга хатуу гар, зохион байгуулах авъяас чухал нөлөөтэй гэжээ. Мөн тус сургууль нь ОХУ-ын өмч (сургуулийн барилга, сургуулийн багш нарын орон сууц зэрэг), оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээл заадаг талаар дурьдсан байна.

Эргэн сануулахад, Ж.Соронзон нь livetv.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ сэтгүүлч С.Будрагчааг ялгаварлан гадуурхаж, гэр бүлийг нь гүтгэн доромжилсон үг хэллэг хэрэглэсэн юм. Энэ нь боловсролын байгууллагыг удирдаж буй сурган хүмүүжүүлэгч хүнд байж боломгүй ёс зүйгүй байдал хэмээн үзэж, түүнийг ажлаас халах шийдвэрийг гаргахад түлхэц болсон билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн мэдээллээс харвал Ж.Соронзон нь өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах гэж буйгаа ч илэрхийлж байжээ.

Эх сурвалж: ОХУ-ын ЭСЯ

Монгол кино нэгтгэл удирдах зөвлөлөө байгууллаа
Монгол кино нэгтгэл удирдах зөвлөлөө байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.