ШУУРХАЙ: Ж.Соронзонг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ ТУШААЛ гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ж.Соронзонг ажлаас нь ЧӨЛӨӨЛӨХ ТУШААЛ гарлаа

/2022.9.7/ БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгөхдөө ёс зүйгүй үг хэллэг ашигласан нь олон нийтийн шүүмжлэлийг дагууллаа. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайд өөрийн байр суурийг илэрхийлж, түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, Удирдах зөвлөлд хүргүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх сайдын тушаал өнөөдөр өглөө буюу есдүгээр сарын 7-нд гарчээ.

Тодруулбал, Орос-Монголын хамтарсан III сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгаланд Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг гардуулав.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Ж.Соронзон нь тэтгэвэртээ гарах аман хүсэлтээ өгч байсан юм билээ. Харин өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг мэдээлэл хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хэнийг ч гарал үүсэл, яс үндэс зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Төрийн албан хаагч нар өндөр ёс зүйтэй ажиллах учиртай гэж онцоллоо.

Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох ХУВААРЬ
Есдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох ХУВААРЬ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.