/2022.09.09/: Шинэ хаан "хайрт ээждээ" хүндэтгэл үзүүлж, хатан хааны үхлийг "миний болон миний гэр бүлийн бүх гишүүдийн хувьд хамгийн гунигтай мөч" гэж тунхагласан байна.
"Эрхэмсэг хаан"-ын эхний мэдэгдэлд: "Эрхэм дээд эзэн, хайртай эх минь таалал төгссөнд бид гүнээ гашуудаж байна. Энэ гарз, хохирлыг улс орон, Хамтын нөхөрлөлийн орнууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа тоо томшгүй олон хүмүүст гүн гүнзгий мэдэрч байгаа гэдгийг би мэдэж байна" гэжээ.
Пүрэв гарагийн үдээс хойш 96 настай хатан хаан Балморал хотод тайван амгалан нас барсныг Букингемийн ордон зарласнаас хойш ердөө хагас цагийн дараа нийтэлсэн мэдэгдэлдээ 73 настай Чарльз: "Хатан хаан ямар их хүндлэл, гүн гүнзгий хайр хүндэтгэлийг хүлээж байсныг бодоход миний гэр бүл болон намайг тайвшруулж байна" гэжээ.
Эх сурвалж: Theguardian