“Монголын бүх ард түмний XV спортын наадам“ өнөөдөр эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын бүх ард түмний XV спортын наадам“ өнөөдөр эхэлнэ

/2022.09.09/: Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд 15:00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болно. Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд XV наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.