/2022.09.09/: Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан хатан хаан II Елизабет 70 жил хаан ширээнд суусны эцэст 96 насандаа таалал төгслөө.
Тэрээр өнгөрсөн зуны ихэнх цагийг өнгөрөөсөн Шотландын эдлэн газартаа орон нутгийн цагаар пүрэв гарагийн үдээс хойш тайван амгалан нас баржээ.
Хатан хаан 1952 онд хаан ширээнд заларч, нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болж бас тэрхүү өөрчлөлтүүдийг хийж байв.
Түүний хүү ханхүү Чарльз III Чарльз хууль ёсоор дараагийн хаанаар өргөмжлөгдсөн байна.
Хатан хааны эмч нар өчигдөр өглөө хатны эрүүл мэндэд санаа зовж байгааг мэдэгдсэний дараа хааны гэр бүлийн гишүүд Балморал хотод цугларсан юм.
Түүний хүү хаан Чарльз III хайрт ээжийнх нь үхэл түүнд болон түүний гэр бүлийн хувьд "харууслаар дүүрэн үе болж байна" гэсэн бөгөөд "Хатан хаанаар дэлхий дутах болно" гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Эрхэм дээд хатан, хайртай ээж нь таалал төгссөнд гүнээ гашуудаж байна.
"Түүний өөд болсонд улс орон, бүс нутаг, Хамтын нөхөрлөлийн орнууд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа тоо томшгүй олон хүмүүс ч гашуудаж байгаа гэдгийг би мэдэж байна" гэв.
Түүнийг Хаан ширээнд сууж байх үед 1874 онд төрсөн Уинстон Черчиллээс эхлээд 1975 онд 101 жилийн дараа төрсөн хатагтай Трасс зэрэг 15 Ерөнхий сайдын халааг үзсэн байна.
Тэрээр хаанчлалынхаа туршид Ерөнхий сайдын хамт долоо хоног бүр үзэгчидтэй уулздаг байжээ.
Лондон дахь Букингемийн ордонд Хатан хааны биеийн байдлын талаар мэдээлэл хүлээж байсан олон хүмүүс түүний үхлийг сонсоод уйлж эхэлсэн гэв.
Ордны орой дээрх төрийн далбааг орон нутгийн цагаар 18:30 цагт хагас буулгаж, нас барсан тухай албан ёсны мэдэгдлийг ордны гадаа байрлуулсан байна.
Эх сурвалж: ВВС