Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс“ байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мах экспортлох зориулалттай “эрүүл бүс“ байгуулна

/2022.09.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, бодлого, зорилтын хүрээнд санал солилцлоо.

Тэрээр Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанд ажиллах үеэрээ,

-Манай салбарын тэргүүлэх зорилтуудын нэг нь махны экспорт. Бид цаашид Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн махыг олон улсад экспортолдог болоход анхаарах учиртай. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн бүтэц, улсын тусгай хэрэгцээний газарт түшиглэн махны экспортын зориулалттай, эрүүл орчин бүхий бүс байгуулна гэдгийг хэллээ.

Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд тус байгууллагын үүрэг оролцоо маш чухал. Тиймээс хорио цээрийн дэглэм бүхий “эрүүл бүс” бий болгоход шаардлагатай судалгааг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж, ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Э.Цэндбаатар: Бүтэн найман раундаас өмнө тулааныг дуусна
Э.Цэндбаатар: Бүтэн найман раундаас өмнө тулааныг дуусна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.