Айрес: Бид бага багаар, байрлал тус бүрээр довтлох болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айрес: Бид бага багаар, байрлал тус бүрээр довтлох болно

Ukraine kherson: Westerners who fought in Syria are lending a hand to the  counteroffensive - CNN

/2022.09.07/: Украины өмнөд хэсэгт хийсэн сөрөг довтолгооны эхний өдөр Оросын армитай ширүүн тулалдаж байх үед хуучин Зөвлөлтөд зохион бүтээсэн ПК пулемёт 2000 гаруй сумаар бууджээ.

Их Британийн цэрэг асан Айрес Украйны цэргийн тагнуулын ангитай хамтран Херсоны өмнөд бүсийг эргүүлэн авах тулалдаанд оролцож байна.

48 настай Айрес CNN-д "Тэмцэл нэлээд ширүүн байгаа болохоор маш их гал нээж байна. Бид хүчтэй довтолж чадсаны хүчинд энэ талбар дээр Оросын байрлалыг эзэлж чадлаа" гэв.

Сөрөг довтолгооны хоёр дахь өдөр Айрес зүүн хөлөндөө шарх авч өөрийн ангиас шархадсан дөрвөн хүний нэг болжээ.

01 syria ukraine

Фронтын шугамд хохирол амссан ч Украины арми газар дээр удаан боловч тодорхой ахиц дэвшил гаргаж байна гэж тэр хэлэв.

"Энэ хурдан биш байх болно; Энэ бол хэцүү алхам, удаан тулалдах шаардлага гарна, бид бага багаар, байрлал тус бүрээр довтлох болно. Учир нь бидэнд их буу, хуяг дуулганаас авахуулаад асар том цохилт хийх нөөц байхгүй байна" гэж Айрес хэлэв. "Тиймээс бид үүнийг ухаалгаар хийх ёстой бөгөөд аль болох (бага хохирол амсах замаар үүнийг хийхийг хичээх хэрэгтэй" гэв.

Одоогийн байдлаар Украинчууд сөрөг довтолгооноор Херсон мужийн цөөн тооны сууринг эзэлсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд Их Британийн тагнуулын мэргэжилтнүүд "тактикийн хувьд гэнэтийн байдлаар" амжилтанд хүрсэн гэж мэдэгджээ.

Ayres sustained a severe shrapnel wound to his left leg on the second day of the counteroffensive

Лондоноос гаралтай Айрес АНУ-ын тэнгисийн цэрэг асан Майкл Зафер Ронинтай хамт тулалдаж байсан бөгөөд Майкл өнгөрсөн долоо хоногт сөрөг довтолгооны эхэнд толгой, ходоод, гартаа хэлтэрхийн шарх авчээ.

Тэд Сири дэх курд дайчдын хажууд тулалдаж байхдаа анх танилцжээ. Одоо тэд Украины өмнөд хэсгийн Хар тэнгисийн эрэг орчмын Одесса хотын эмнэлгүүдэд эмчлүүлж байна.

Канзасаас гаралтай 34 настай Зафер Ронин хэлэхдээ, "Фронтын шугам дахь Украины армийн сэтгэл санааны байдал "нэлээн өндөр" хэвээр байгаа ч эсрэгээр нь эсэргүүцэж буй Оросын арми "мэргэжлийн бус, зохион байгуулалт муутай байгаа бололтой" гэв.

Zafer Ronin said the morale of the Ukrainian military at the frontline is still "fairly high,"

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.