Б.Батцэцэг: Япон улс бүх тусламж, зээлээ зогсоосон гэдэг нь худал мэдээлэл гэдгийг онцлон хэлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Япон улс бүх тусламж, зээлээ зогсоосон гэдэг нь худал мэдээлэл гэдгийг онцлон хэлье

/2022.09.05/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Япон улс бүх тусламж, зээлээ зогсоолоо гэх яриа цахим орчинд тархсан байсан. Энэ бол бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл гэдгийг онцлон хэлье. Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэх хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байна. Монгол Улс Япон улстай стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэ ойг тэмдэглэх комиссыг ГХ-ны сайд ахалж байгаа. Жилийн туршид томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ түүхэн ойн хүрээнд Японы Гадаад хэргийн сайд манайд өнгөрсөн тавдугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Энэ айлчлалаар хоёр улсын өнөөгийн харилцаанд үнэлэлт, дүгнэлт хийж, ирэх 50 жилийн хэтийн төлөв, зорилт үйл ажиллагааны талаар санал солилцон нягт хамтран ажиллахаар тохирсон гэв.

Нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
Нийслэлийн хэмжээнд 95 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.