Н.Ялагдашгүй: Тээвэрчид ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ялагдашгүй: Тээвэрчид ажил хаялт зарлахаас өөр аргагүйд хүрлээ

/2022.09.05/ Тавантолгой-Гашуунсухайтын тээвэрчид ажил хаялт зарлах талаар жолооч нар хэвлэлийн хурал хийлээ.

"Тээвэрчдийн зөвлөл"-ийн тэргүүн Н.Ялагдашгүй:

-Улсын эдийн засгийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрчид маш хүнд байдалд орлоо. Цар тахлын нөхцөл байдал, гурван сайдын хамтарсан шинэ журмаар богинын тээвэрт зөвхөн чингэлэг машин явуулах зохион байгуулалтад шилжсэн. Үүнээс болж монгол тээвэрчид богинын тээвэрлэлтэд буюу Цагаанхад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлт хийх ямар ч боломжгүй боллоо. Дотоодын тээвэрчид, үндэсний компаниуд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад тээврийн ажил, бизнесээ алдаж байна.

Бид нарыг байж байгаад л нэг жагсаал цуглаан хийж, улс орныхоо эсрэг юм хийдэг нөхөд гэж ойлгодог болчихсон байна. Монгол тээвэрчид эх орноо, эдийн засгаа бодож өдийг хүрлээ. Гэсэн ч үр хүүхэд, ар гэр, зээлийн дарамтад орж байна. Тиймээс бид арга буюу ажил хаялт зарлахаас өөр аргагүй болчхоод байна. Тиймээс 5 хоногийн дотор буюу есдүгээр сарын 10-наас өмнө шинээр томилогдсон сайд, албан тушаалтнууд бидний тавьсан шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол нэгдсэн журмаар ажил хаялт зарлана гэв.

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ
“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.