Шинэчилсэн журмаар самар түүх хугацааг нэг сараар богиносголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэчилсэн журмаар самар түүх хугацааг нэг сараар богиносголоо

/2022.09.05/: Хуш модны самрыг бэлтгэх зөвшөөрлийг есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байв.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг шинэчилжээ.

Тус журамд ийнхүү өөрчлөлт оруулснаар хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр өөрчлөлт оруулсан байна.

Ингэснээр хуш модны самрыг түүж бэлтгэх хугацааг нэг сараар богиносголоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Монгол Улсын Засгийн газрыг Найрамдал медалиар шагнав
Монгол Улсын Засгийн газрыг Найрамдал медалиар шагнав
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.