Н.Учрал: Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ

/2022.08.31/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийв.

Энэ үеэр:

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 266 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон байна. Тиймээс Ерөнхий сайдаас энэ ажлыг хурдасгах үүрэг чиглэл өглөө. Цаашид тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ гэлээ.

Мөн тэрээр, "2022 оны есдүгээр сарын 5-6-нд Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион байгуулна. Энэ үеэр Нэгдсэн үндэстний байгууллагаас Монгол Улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээтэй байна" гэсэн юм.

“ЗТХ-ийн сайд асан Л.Халтар маш хүндрэлтэй цаг үед ажилласан“
“ЗТХ-ийн сайд асан Л.Халтар маш хүндрэлтэй цаг үед ажилласан“
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.